“Сэр сэр салхи” кино Францад нээлтээ хийхээр болжээ

“Сэр сэр салхи” кино Францад нээлтээ хийхээр болжээ

Найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны кино энэ сарын 24-нөөс Un Jeune Chaman буюу “Залуу бөө” нэртэйгээр Францад нээлтээ хийхээр болжээ.

Улмаар олон улсын театруудад гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Тус кино 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын “Шилдэг кино” шагналыг хүртэж, уг киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл “Шилдэг шинэ авьяас” шагналын эзэн болсон  билээ.

Мөн П.Лхагвадулам найруулагч Португалийн Лиссабон хотын Лусофона их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа юм.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө