ФОТО: "Миний" сүлжээ дэлгүүрийн агуулахад гарсан галын улмаас хоёр алба хаагч бэртэж, ойр орчмын оршин суугчдыг холдуулж байна

ФОТО: "Миний" сүлжээ дэлгүүрийн агуулахад гарсан галын улмаас хоёр алба хаагч бэртэж, ойр орчмын оршин суугчдыг холдуулж байна

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, "Миний" сүлжээ дэлгүүрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны 12:29 минутад Нийслэлийн онцгой байдлын газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн ба галыг бүрэн унтраахаар 6 ангийн 26 автомашин 90 хүнтэйгээр ажиллаж байна. 

Обьект гурван давхар. Нэг давхар, B1, B2 давхруудтай. Энэ обьектод лангуу, хүүхдийн тоглоомын талбай, дэлгүүр зэрэг дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулдаг байжээ. Мөн ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэл авч эмнэлгийн тусламж авсан. Хүнд хэлбэрийн угаартсан хүн байгаагүй талаар мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм.