"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мопед, цахилгаан дугуйтай нэвтэрвэл ТЦА-аас арга хэмжээ авна

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мопед, цахилгаан дугуйтай нэвтэрвэл ТЦА-аас арга хэмжээ авна

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг

Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайруу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хатуу хориглодог болсон.

Гэсэн ч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол гарсаар байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өсвөр үеийн хүүхдүүддээ ухамсарлуулж, хориглосон тэмдгээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбай руу нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулсан байна. Хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд тус хүрээлэнгийн зүгээс Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэх аж.