Ш.Ганбаяр: Даланг хэдэн арван тэрбумаар янзалсан ч “S Outlet”-ийг л нураахгүй бол нэмэргүй

Ш.Ганбаяр: Даланг хэдэн арван тэрбумаар янзалсан ч “S Outlet”-ийг л нураахгүй бол нэмэргүй

Сэлбэ хотхоны оршин суугчид үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

"Сэлбэ-200" СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ш.Ганбаяр, "Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өглөө мэдээлэл хийгээд бид голыг нь тохижуулж өгөх гэж байхад энэ оршин суугчид эсэргүүцлээ гэх зүйл ярьж байна. Нэг ч хүн эсэрүүцээгүй. Бид удаа дараа Нийслэлд хандсан ч дүүрэг, хороо руугаа шилжүүлчихдэг. Одоогоор бидэнд нэг ч хариу мэдэгдэл ирээгүй. "S Outlet"-ийн барилгыг хурдан буулгаж өгөхийг л бид хүсэж байна. Сэлбэ хотхон 460 орчим өрхтэй. S Outlet-ийн барилгыг нурааж, Сэлбэ голын урсцыг сайжруулахгүй бол дахин их хэмжээний бороо ороход үүсэх эрсдэл их. Далан барихаасаа өмнө урсцыг сайжруулахгүй бол мянга бүтээн байгуулалт хийгээд нэмэргүй. Манай байрны СӨХ-өөс бээлий, элс, шороо, шуудай, усны гутлаа бэлдээрэй, машинаа гараашаас гаргаарай гэсэн чиглэл өгсөн. Гэтэл бид аюулгүй орчинд амьдармаар байна.

Дахиад хэлье, далан тавина гэж хэдэн жил, төсөв баталж, мөнгө байхгүй гэж бас хэдэн жил ярьсан. Ингэсээр өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй. Тиймээс бид эхлээд Сэлбэ голын урсцыг сайжруулаад өгөөч гэж хүсэж байгаа юм. Даланг мянга янзлаад “S Outlet”-ийг нураахгүй бол нэмэргүй шүү дээ. Нурааж байгаа гэж ярьж буй ч байсаар л байна. Нураах үйл ажиллагаа явагдаад байгаа юм биш. Урьдчилан сэргийлэх юмаа ерөөсөө хийхгүй байна” " гэв.