Галын улмаас бэртэл авсан хоёр алба хаагч хөнгөн зэргийн бэртэл авсан бөгөөд Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна

Галын улмаас бэртэл авсан хоёр алба хаагч хөнгөн зэргийн бэртэл авсан бөгөөд Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад өчигдөр /2024.04.08/ гал гарч, энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амиа алдаж, хоёр алба хаагч гэмтэж бэртэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байдаг. 

Тэгвэл галын үеэр гэмтэж,, бэртсэн алба хаагчдын биеийн байдал ямар байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Галын улмаас гэмтсэн хоёр алба хаагч Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хөнгөн зэргийн бэртэл авсан. Эмнэлгийн зүгээс тухайн алба хаагчдад хордлого тайлах, дархлаа дэмжих эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа гэдэг мэдээллийг бидэнд өгсөн" гэлээ.