Иргэн Г.Хажидмааг түгжрээд зогсож байхад нь дөрвөн машинаар хавсарч осол гаргаж, дарамталсан гэв

Иргэн Г.Хажидмааг түгжрээд зогсож байхад нь дөрвөн машинаар хавсарч осол гаргаж, дарамталсан гэв

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг энэ сараас иргэдийн данс руу шилжүүлсэн. Тэгвэл иргэд нас барсан иргэдийн хувьцааны ногдол ашгийг үр хүүхдүүд нь өгөхийг "Баялагтаа эзэн монгол" ТББ-ын гишүүд, иргэд шаардлаа.

Энэ үеэр тус байгууллагын гишүүд “Нийт ард түмэн маань ногдол ашгаа аваад жигдрээд дууссан байх гэж найдаж байна. Гэвч тухайн үеийн албан тушаалтнууд болох Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар оюутан, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийг хууль бус аргаар, дээрэмдэж авсан. Энэхүү асуудлын эсрэг иргэн Г.Хажидмаа тэмцэж, дуу хоолойгоо өргөсөн. Гэтэл гэрийнхээ ойролцоо зам дээр түгжрээд зогсож байх үед нь дөрвөн машинаар хавсарч зам тээврийн осол гаргаж дарамталсан байна. Энэ явдал гурав хоногийн өмнө боллоо. Энэ үйлдлийг захиалгатай үйлдсэн байх гэж журмын нөхөд бид хардаж байгаа. Үүнээс харахад хүний амь насыг авахад ойрхон болсон байна гэж харж байна. Энэ бол маш том заналхийлэл” гэв.

Мөн Монгол Улсад 16 стратегийн орд байгаа бөгөөд үүний ганцыг нь л иргэд хувьцаа хэлбэрээр эзэмшиж байна. Төрийн мэдэлд байгаа стратегийн ордуудын 50+1 хувийг иргэд хувьцаа хэлбэрээр эзэмших ёстой. "Эрдэнэс Тавантолгой" ХК яагаад төрийн өмчит бус, хувьцаат компани болов? Үүнийг анхаарч үзэх шаардлагатай байна. Монголчууд өнөөдөр баялагтаа зээн байж чадахгүй байна. Хуулиараа ногдол ашгийг иргэд хүртэх ёстой. Сүүлийн жилүүдэд ногдол ашгаа авахын тулд бид идэвхтэй тэмцсэн. Энэ хугацаанд бид олон удаа дарамтад өртсөн. Үүний дүнд бид 500 мянга гаруй төгрөг л авч байна. Гэтэл үүнээс илүүг өгөх боломж байгаа” гэж мэдээллээ.