“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт хэвийн явагдаж байна гэж ЭТТ компаниас мэдээллээ.
Тодруулбал, ЭТТ ХК нь 2024 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар ачилт 9.1 сая тн, экспорт 8.4 сая тн хийлээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачилт 1 сая тн-оор буюу 11 хувь хувиар, экспорт 2 сая тн-оор буюу 32 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 670 машин, энэ долоо хоногийн эхний 2 хоногийн байдлаар өдөрт дунджаар 750 машин хилээр нэвтэрсэн байна. Компанийн олборлолт борлуулалт тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд экспорт зогссон гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдье" гэжээ.