“Драгон” төв орчимд газар доогуур авто зогсоол байгуулна

“Драгон” төв орчимд газар доогуур авто зогсоол байгуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэв журам сахиулах байгууламж барих, “Драгон төв” орчимд газар доогуур хоёр давхар бүхий, төлбөртэй авто зогсоол барихыг нийслэлийн Засаг дарга хот, дүүргийн холбогдох албаныханд даалгав.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээг хонгилын системд оруулах, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэх юм. Тухайн байршилд хувийн хэвшлийн байгууллага зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж, төлбөр авах, зөвшөөрөлгүйгээр тээврийн үйлчилгээ эрхлэх, орчны бохирдол үүсгэх зэрэг зөрчил байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.