Ховд аймагт угалз, тэх, гахай 45 толгойг агнуулах дуудлага худалдаа зарлажээ

Ховд аймагт угалз, тэх, гахай 45 толгойг агнуулах дуудлага худалдаа зарлажээ

Ховд аймагт "Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох" нээлттэй дуудлага худалдаа зарласан байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1.23, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Монгол улсын засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор Ховд аймгийн агнуурын бүс нутгаас тусгай зориулалтаар угалз 7, тэх 27, зэрлэг гахай 12 толгойг агнуулахаар нээлттэй дуудлага худалдаа зарлажээ.

Дуудлага худалдаанд оролцох босго үнийг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувь байна. Тодруулбал, 1 угалз 22.000.000 төгрөг, 1 тэх 1.060.000 төгрөг, 1 зэрлэг гахай 5.690.000 төгрөгөөр үнэлдэг.