СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр ширүүснэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр ширүүснэ

Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна.

Мөн нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг цаг агаарын байгууллагаас мэдээллээ. Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа аж.