Г.Гэрэл: МҮОНРТ-ийн айл өрхүүдээс авдаг 1200 төгрөгийг нэмэх эсэхийг мэргэжлийнхний түвшинд ярилцана

Г.Гэрэл: МҮОНРТ-ийн айл өрхүүдээс авдаг 1200 төгрөгийг нэмэх эсэхийг мэргэжлийнхний түвшинд ярилцана

Монголын Үндэсний олон нийтийн Радио, Телевиз /МҮОНРТ/ нь сар бүр 1200 төгрөгийн хураамжийг айл өрхүүдээс авдаг. Тэгвэл тус хураамжийг нэмэгдүүлж магадгүй талаар МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэл мэдэгджээ. 

Тодруулбал, тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "1200 төгрөгийг хэдэн онд ямар үндэслэлээр тогтоосон бэ гэдгийг судалж үзсэн. Энэ нь 2005 оны ханш. Засгийн газрын тогтоолоор үзэгч сонсогчдоос авдаг хураамж нь тухайн үеийн нэг ам.доллар байна гэж заасан. Дараа нь 1200 төгрөг болсон. Учир нь гадаад валютаар төлбөр хураамж хийхгүй гэдэг Засгийн газрын тогтоол гарснаас болоод тухайн үеийн ам.долларын ханштай нийцүүлж 1200 төгрөг болгосон юм байна лээ. 2005 онд нэг ам.доллар 1200 төгрөг, нэг талх 460 төгрөг байсан. Тиймээс хурамжийн үнийг нэмэх эсэх асуултыг олон нийтэд үлдээнэ.

Энэ тухай хэлэлцүүлгийг мэргэжлийн хүмүүсийн түвшинд ярилцах цаг нь болсон. Зөв үү, буруу юу, нэмэх үү, нэмэхгүй юу. Үүнийг би тодорхойлохгүй. Олон нийт шийднэ. Ард түмэн биднээс чанартай уран бүтээл хараат бус байдлыг олон нийтэд үйлчлэхийг шаардаж байна. Түүнээс биш мөнгөний тухай асуудлыг ярьж байна гэж бодохгүй байна"гэжээ.