Хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл цахим орчинд тархаж, энэ нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдсон юм.

Тэгвэл ЦЕГ-аас өнөөдөр /2024.04.15/ мэдээлснээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны зургаадугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.