Монгол үйлдвэрлэлийн шоколадтай ааруулыг Япон Улсад худалдаанд гаргахаар болжээ

Монгол үйлдвэрлэлийн шоколадтай ааруулыг Япон Улсад худалдаанд гаргахаар болжээ

Чипсэн ааруул, шоколадаараа дотоодын зах зээлд танигдсан Говь-Алтай аймаг дахь “Энхтаян” ХК бүтээгдэхүүнээ Японы зах зээлд экспортлохоор болжээ.

Тус ааруулын үйлдвэрийг Говь-Алтай аймгийн иргэн Р.Санжжав гэр бүлийн хамт үүсгэн байгуулсан байна. Ингэхдээ 2013 онд өрхийн хэмжээнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж үзэсгэлэн худалдаанд оролцсоноор тус гэр бүлийн бизнес өдгөө томоохон үйлдвэрлэл болж 19 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Мөн “Энхтаян” компани бүтээгдэхүүний Казахстан улсад худалдаалж эхэлсэн бөгөөд удахгүй “Тугалхан” шоколадтай ааруулаа удахгүй Япон Улсад экспортлохоор бэлтгэл ажилдаа ороод буй аж.




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө