Монгол эмэгтэй Японы гал сөнөөгчдийн салаанд нэгджээ

Монгол эмэгтэй Японы гал сөнөөгчдийн салаанд нэгджээ

Японд олон улсын харилцааны зохицуулагчаар ажилладаг Чинбатын Анун Шизүока мужийн Изүнокүни хотын эмэгтэй гал сөнөөгчдийн салаанд нэгджээ.

Ингэснээр төв Японд сайн дурын гал сөнөөгч болсон цөөхөн гадаад иргэдийн нэг болсон гэнэ. Өдгөө 39 настай Ч.Анун энэ сарын 7-нд гал сөнөөгчдийн багийн албан ёсны томилгоогоо хүлээн авчээ. Тэрбээр өнгөрөгч оны долоодугаар сард тус улсад очиж амьдрах болсон байна. Ч.Анун гамшгийн сургуулилтад оролцох үедээ япончууд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ихтэй байгааг хараад гал унтраах ангид орохоор шийджээ. Тэрбээр гамшгийн үед орон нутгийн иргэдэд туслахаас гадна сурсан мэдсэнээ эх орондоо ирээд хэрэгжүүлэх бодолтой байгаа аж. Тэр Монголын туршлагаас хуваалцахдаа “Монголд гамшгийн сургуулилтын үеэр ном толгой дээрээ бариад, байгаа газраасаа гарч 15 минут болоод буцаад ордог. Харин япончуудын энэ тухай мэдлэг гүнзгий, зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй хоорондоо хамтран ажилладаг юм байна” гэжээ. Түүний амьдарч буй Изүнокүни хот Улаанбаатар хоттой 2015 онд ах дүүгийн харилцаатай болсон юм.




Өнөөдөр хулгана өдөр

21 минутын өмнө