Зуухны халаалтын төмөр шугамд хөлөө хавчуулж гацсан бага насны хүүхдийг аварчээ

Зуухны халаалтын төмөр шугамд хөлөө хавчуулж гацсан бага насны хүүхдийг аварчээ

Нийслэлийн онцгой байдлын газар Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо бага насны хүүхэд гэртээ тоглож байгаад нам даралтын зуухны халаалтын төмөр хоолойд (шугам) хөлөө хавчуулсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ы өдрийн 15:30 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход М /4 настай эмэгтэй/ зүүн хөлөө хавчуулсан байсныг “Холматро”-гын тэлэгч багаж ашиглан ажиллаж хавчуулсан хөлийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.