Олон улсын бүжгийн "А" зэрэглэлийн уралдаанаас монгол бүжигчид алтан медаль хүртжээ

Олон улсын бүжгийн "А" зэрэглэлийн уралдаанаас монгол бүжигчид алтан медаль хүртжээ

Япон Улсад ЮНЕСКО-гоос зохион байгуулсан бүжгийн "А" зэрэглэлийн олон улсын уралдаанаас Монголын уран бүтээлчид алт, хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, тус тэмцээнд оролцсон Э.Амаржаргал болон Г.Түмэннасан нар М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, Д.Ганпүрэвийн хөгжим “Эх биелгээ” бүтээлээр хослол бүжгийн төрөлд алтан медаль хүртсэн байна. Харин гоцлол бүжгийн төрөлд Э.Амаржаргал бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгийн дэглэлт “Тамган биелгээ”-гээр хүрэл, бүжигчин Г.Түмэннасан “Өнцөг бий /биелгээ/" бүтээлээр хүрэл медаль хүртсэн байна.