Жилдээ гадаадаас зөвхөн 10 орчим хуваарь авдаг АНУ-ын Тэнгисийн цэргийн академид хоёр монгол байлдагч тэнцлээ

Жилдээ гадаадаас зөвхөн 10 орчим хуваарь авдаг АНУ-ын Тэнгисийн цэргийн академид хоёр монгол байлдагч тэнцлээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид Монгол Улсаас Б.Түвшинтөгөлдөр, С.Чингүн нар тэнцсэн баяр мэдээ иржээ.

Монгол залуус АНУ, ОХУ, Япон, БНСУ, БНТУ, БНХАУ зэрэг олон орны цэргийн академи, сургуульд шалгаран суралцаж байна. Тэр дундаа жилдээ гадаад орноос зөвхөн 10 орчим л хуваарь авдаг АНУ-ын “West Point”, АНУ-ын Тэнгисийн цэргийн академид Монгол Улсаас Б.Түвшинтөгөлдөр, С.Чингүн нар тэнцсэн байна. С.Чингүн 2021-2022 онд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаажээ.

Тэрээр байлдагч байхдаа цэргийн хүн болох зорилго тээж, халагдмагцаа АНУ-ын Тэнгисийн цэргийн академид элсэхээр бэлтгэж эхэлсэн байна. 2023 онд тус академид шалгалт өгөөд унасан ч шантралгүйгээр зүтгэсний эцэст энэ жил тэнцжээ.