Өмнөд Солонгосын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан Хан Вон Сок хэмээх 34 настай эрэгтэй шалгалтын үеэр нууц камер, гар утас болон хиймэл оюун ухаан ашиглан хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр өмгөөлөгч Ли Дон Хогийн ютүбэ сувагт нийтэлсэн дүрс бичлэгээр дамжуулан хэрхэн хуурсан талаараа ярьсан бөгөөд Сөүлийн цагдаагийн газарт мөн мэдүүлэг өгч, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Хан Вон Сок шалгалтын асуултуудыг жижиг камерын тусламжтайгаар дамжуулж, хиймэл оюун ухаанаар хариулт гаргуулан, гар утсаараа хүлээн авдаг байсан гэж мэдээлжээ. Түүний энэ үйлдэл нь мэргэжлийн эрх олгох улсын хэмжээний шалгалтын шударга байдал, хиймэл оюун ухааныг шалгалтад хууль бусаар ашиглах асуудлыг дахин хөндөж байна.