Энэ жил МУИС-ийн “Биологич, амьтан судлаач”-н ангийг нэг оюутан төгсжээ

Энэ жил МУИС-ийн “Биологич, амьтан судлаач”-н ангийг нэг оюутан төгсжээ

Зургаадугаар сард оюутан, сурагчдын төгсөлтийн баяр ээлж дараалан болдог. Энэ жил МУИС-ийг 2000 гаруй оюутан суралцаж төгсөж байгаа юм. МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн “Биологич, амьтан судлаач”-н ангийг энэ жил нэг оюутан буюу С.Мөнх-Оргил ганцаараа төгсөж байгаа аж.

Түүний хувьд сонгосон мэргэжилдээ дуртай учраас ийнхүү дөрвөн жил уйгагүй суралцаж, төгсөж байгаа бөгөөд Умард Каролинагийн их сургуульд жилийн 50 мянган ам.долларын тэтгэлгээр суралцах эрх авч чаджээ. Тэрбээр цаашид эх орондоо амьтан судлалын гүнзгийрүүлсэн чиглэлээр судалгаа хийх хүсэл мөрөөдөлтэй талаараа хэвлэлд ярьжээ.