Дундговь аймаг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт үндэсний дээл хувцсаа өмсдөг боллоо

Дундговь аймаг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт үндэсний дээл хувцсаа өмсдөг боллоо

Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, соёлын дархлааг бий болгох зорилгоор Дундговь аймаг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт үндэсний дээл хувцсаа өмсөж хэвшүүлэх аяныг эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд тус өдөр албан байгууллага болон бүх шатны боловсролын байгууллагуудын сурагч, багш нар монгол үндэсний дээл хувцсаар гоёх аж.