СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мориноос унасны улмаас гурван хүүхэд амь насаа алдаж, хоёр хүүхэд бэртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мориноос унасны улмаас гурван хүүхэд амь насаа алдаж, хоёр хүүхэд бэртжээ

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд ахуйн хүрээнд болон зам тээврийн осолд өртөх осол нэмэгджээ.

Тухайлбал, Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд мориноос унаж нас барсан гэх гурван дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус харамсалтай хэрэг Архангай, Өвөрхангай, Хэнтий аймагт тус тус гарчээ. Мөн энэ оны долдугаар сарын 3,4 өдрүүдэд Төв болон Булган аймгийн нутаг дэвсгэрт 7-9 насны хоёр хүүхэд мориноос унаж бэртэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд баяр наадмын өдрүүдэд унаач болон бага насны хүүхдүүдээ морь унахад нь анхаарал, сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.