Д.Оюун: Төв цэнгэлдэх болон Хүй долоо худагт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна /ВИДЕО/

Д.Оюун: Төв цэнгэлдэх болон Хүй долоо худагт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна /ВИДЕО/

Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадамчдын аюулгүй байдлыг хэрхэн хангана ажиллаж буй талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Оюунаас тодрууллаа.

ВИДЕО: 

Тэрбээр, “Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна. Улсын хэмжээнд 3600 алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн гадаад хэлний мэдлэгтэй оюутан цагдаа нар маань хамтран ажиллаж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг орчимд гэмт хэргийн шинжтэй зөрчил, мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй байна. Өчигдрийн хувьд Хүй долоон худагт бага насны 17 хүүхэд ар гэрээсээ төөрсөн, сураггүй болсон гэх мэдээлэл ирсэн. Тухайн үед яаралтай арга хэмжээ авч хүүхдүүдийг эсэн мэнд ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Мөн бага насны хүүхдээ алдсан тохиолдолд Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Цагдаагийн байгууллагын штабт хандах боломжтой” гэлээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө