Чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 76 сая төгрөгийг бусдын дансанд шилжүүлж залилуулжээ

Чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 76 сая төгрөгийг бусдын дансанд шилжүүлж залилуулжээ

Телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 11 удаагийн гүйлгээгээр 76 сая төгрөгийг бусдын дансанд шилжүүлж залилуулжээ.          

Сүүлийн үед Телеграмм, Тik Тok, We chat, whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”,  “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”,  “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн 2024 оны 07-р сард 36 бүртгэдсэн бөгөөд 680,000,000 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна. Өдөрт дунджаар 1-2 иргэн хохирч байгаа бөгөөд хохирлын хэмжээ 2,000,000-76,000,000 төгрөгийн хооронд байгаа юм.

Залилагч этгээдүүд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын итгэлийг олж авах замаар бага багаар ажилладаг байна. Жишээ нь:

  • Эхний удаад таныг ажилд орж байгаа мэтээр товч анкетыг авна.
  • Өдөрт 150,000-500,000 төгрөх олоход ердөө л 1 цаг шаардлагатай гэх мэтээр итгүүлнэ.

Бүх даалгавар болон ажилаа биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө банкны данс руу шууд авах боломжтой зэргээр богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох санал тавина. Үүний дараа даалгавар биелүүлж байгаа үйл явцыг харуулсан хуурамч сайт ашиглан таны мөнгө өсөж байгаа мэтээр харуулж, өгсөн даалгаварыг биелүүлсэн тохиолдолд 10-30 хувиар мөнгө өсгөх боломжтой зэргээр итгүүлдэг. Мөнгөө өсгөхийн тулд та бидний илгээсэн данс руу боломжит үнийн дүнгээр мөнгө шилжүүлэх шаардлагатай. Явуулсан үнийн дүнгээс хамаарч урамшуулал олгодог учраас их байх тусам ашигтай гэж хуурна. Эхний даалгаврыг амжилттай биелүүлсэн гэж итгүүлсний дараа урамшуулал болох мөнгийг дараагийн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд олгох боломжтой гэж олон удаагийн гүйлгээгээр мөнгө авсаар байдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчид нь хэд хэдэн арилжааны банкны данс ашигладаг. Тухайн дансны эзэмшигчид нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай, банкны үйлчилгээ авдаггүй, цахим банк ашигладаггүй эсвэл интернэт, сүлжээ байхгүй алслагдсан хөдөө, орон нутагт оршин суудаг зэрэг нийгмийн эмзэг давхаргын иргэд зонхилж байна.