ВИДЕО: Инчон-Улаанбаатар чиглэлд нисэж байсан “Korean Air” компанийн онгоц Хятадын нутагт агаарын хүчтэй урсгалд орж, 10 зорчигч, багийн 4 хүн гэмтсэн" гэж мэдээлжээ

ВИДЕО: Инчон-Улаанбаатар чиглэлд нисэж байсан “Korean Air” компанийн онгоц Хятадын нутагт агаарын хүчтэй урсгалд орж, 10 зорчигч, багийн 4 хүн гэмтсэн" гэж мэдээлжээ

Өнгөрөгч ням гараг /2024.08.04/-т "Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэж байсан “Korean Air” компанийн онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас гурван удаа уналт хийсэн. Азаар хүмүүс бэртэж гэмтээгүй Чингис хаан нисэх буудалд газардсан" гэх мэдээллийг зарим иргэдийн олон нийтийн сүлжээнд мэдээлж, дүрс бичлэгийг байв.

Харин зарим иргэд тус мэдээллийг үгүйсгэж, "тус онгоц нь Сингапур-Малайзын чиглэлд нисэж байсан өөр онгоц" хэмээн маргаж байв. Дүрс бичлэгт "нэгэн онгоцны бүхээгт олон хооль, хүнс асгарсан байх нь харагдах бөгөөд зорчигчид суудалдаа тайван суух нь үзэгдэх" аж. Мөн тус дүрс бичлэг “Korean Air” компанийн онгоцонд болсон эсэх нь тодорхой бус харагдах аж. 

ВИДЕО: 

Тэгвэл “Korean Air” компанийн онгоц Сөүл-Улаанбаатар чиглэлд өнгөрөгч Ням гарагт зорчиж яваад агаарын хүчтэй урсгалд орсны улмаас уналт хийсэн талаар БНСУ-ын YTN мэдээллийн сувагт мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд, "Инчон-Улаанбаатар чиглэлийн “Korean Air” компанийн онгоц агаарын урсгалд орж, хүчтэй чичирхийлсний улмаас зарим зорчигч болон нисэх багийн гишүүд бэртэж гэмтсэн байна. Korean Air компанийн мэдээлснээр, "281 зорчигчтой KE197 нислэгийн дугаартай онгоц уржигдар /2024.08.04/ 09:40 цагийн орчимд Хятадын Тяньжин нисэх онгоцны буудлаас зүүн хойш 40 км-ын зайд нисэж байхдаа агаарын урсгалд орж, хүчтэй чичирхийлсэн байна. 15 секундийн турш онгоц дээш, доош хүчтэй чичирхийлсний улмаас 10 орчим зорчигч, багийн 4 гишүүнд хүзүү, нурууны өвдөлт мэдрэгдсэн байна. 

Иймд “Кореан Эйр” компанийн онгоцонд байсан үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийг эдгээр хүмүүст өгч Улаанбаатар хотын нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчилж, бүх зорчигчид ямар ч саадгүй Монгол Улсад нэвтэрсэн гэдгийг онцоллоо" гэжээ.