ШУУРХАЙ: Ч.Ганхуяг нар яллах дүгнэлттэйгээ танилцахгүй байгаа тул албадан ирүүлэхээр прокуророос өнөөдөр шүүхэд хандлаа

ШУУРХАЙ: Ч.Ганхуяг нар яллах дүгнэлттэйгээ танилцахгүй байгаа тул албадан ирүүлэхээр прокуророос өнөөдөр шүүхэд хандлаа

Эмэгтэй хүний долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон “Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг болон түүний дүү н.Золбоод холбогдох хэрэг прокурор дээр гацаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ч.Ганхуяг нарыг албадан ирүүлэхээр өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр яллах дүгнэлтийг яллагдагч нарт танилцуулахаар удаа дараа дуудсан ч ирээгүй тул ийнхүү шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шүүхэд ханджээ. Шүүх тус асуудлыг өнөөдөр /2024.08.14/ хэлэлцэж, захирамж гаргах аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.