“Хятадад тэтгэлэгтэй суралцах ямар арга байна. Зуучлах хүн байна уу” гэх пост бичээд бусдад залилуулжээ

“Хятадад тэтгэлэгтэй суралцах ямар арга байна. Зуучлах хүн байна уу” гэх пост бичээд бусдад залилуулжээ

Фэйсбүүк групп дээр “Хятадад тэтгэлэгтэй суралцах ямар арга байна. Зуучлах хүн байна уу” гэсэн утгатай пост бичээд бусдад залилуулсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, “Монгол дахь Хятадад суралцаж байсан оюутнууд” нэртэй фэйсбүүк групп дээр “Хятадад тэтгэлэгтэй суралцах ямар арга байна. Зуучлах хүн байна уу” гэсэн утгатай пост бичиж, улмаар нэгэн иргэнтэй чатаар харилцан, залилуулсан байна. Тухайн этгээд нь "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Их сургуулийн тэтгэлэгт хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 7 удаагийн гүйлгээгээр нийт 2 сая 271 мянга 750 төгрөгийн хохирол учруулжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.