ВИДЕО: Аймгуудаар явж хулгайн гэмт хэрэг үйлдэж, бусдад 2.1 тэрбумын хохирол учруулсан этгээдэд 8 жилийн хорих ял оноожээ

ВИДЕО: Аймгуудаар явж хулгайн гэмт хэрэг үйлдэж, бусдад 2.1 тэрбумын хохирол учруулсан этгээдэд 8 жилийн хорих ял оноожээ

Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 2.1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан билээ. 

ВИДЕО: 

Тэгвэл тус хэргийн шүүх хурал болж, гэмт этгээдүүдэд ял оноосон байна. Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ө.Ууганжаргал гэгч нь Ө.Баярмаа нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айлуудыг судалж,  алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулдаг байсан аж. 

Эд мөрийн баримт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөргөний шүрэн толгой, 15 ширхэг хөөргөний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураасан бөгөөд дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлдэг байсан болох нь тогтоогдсон байдаг. Мөн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх замаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдож байдаг юм. 

Тэгвэл Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ө.Ууганжаргалыг дангаар болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн;   

  • Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн;
  • Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 7 сар хорих ял оноожээ.  

Харин шүүгдэгч Б.Баярмааг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж шилжүүлсэн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноосон байна.