Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар болоод буй.
Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын үндсэн бүтээцийн ажил дуусаж өнөөдөр /2024.09.14/ ашиглалтад орсон байна. Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж болж буйгаараа онцлогтой юм.
ВИДЕО:
Улаанбаатар хотын хамгийн том нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламжийг ашиглалтад оруулснаар авто замын нэвтрүүлэх чадвар 22,9… pic.twitter.com/Yh1TE0uUW1
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) September 14, 2024