Шинийн нэгэнд Хийморын овоонд гарахыг хориглолоо

Шинийн нэгэнд Хийморын овоонд гарахыг хориглолоо

Шинийн нэгний өглөө иргэдийн олноор гардаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Хийморийн овоонд гарахыг хориглолоо.

Энэ талаар “Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Хийморийн овоо руу явахыг хориглосон захирамж гаргасан” тухай Дархан цаазат хамгаалалтын газрын захиргаанаас мэдээлсэн байна.