Гуравдугаар сард болох аялал жуулчлалын бүх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргалаа

Гуравдугаар сард болох аялал жуулчлалын бүх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргалаа

Коронавирусийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч, гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн аялал жуулчлалын бүхий л арга хэмжээг цуцлахаар боллоо. 2020 оны гуравдугаар сард, 

Баян-Өлгий аймагт Бүргэдийн баяр, Алтайн нүүдэлчдийн бүргэдийн баяр, Наурыз eagle festival, Булган аймагт мөсний шагайн харваа, Дархан-Уул аймагт Чингис мастеркросс авто ралли уралдаан, Ховд аймагт Мөнгөлөг шагшуурга цас мөсний баяр, Хөвсгөл аймагт мөсний баяр, Өмнөговь аймагт Түмэн тэмээний баяр тус тус болохоор төлөвлөгдсөн байсан юм.

Энэхүү тушаалын биелэлтэд Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн байна.