Гэмтлийн эмнэлгийн ажилчид Уханий эмч ажилчдад нэг өдрийн цалингаа хандивлажээ

Гэмтлийн эмнэлгийн ажилчид Уханий эмч ажилчдад нэг өдрийн цалингаа хандивлажээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нар БНХАУ-д коронавирусийн эсрэг тэмцэж буй эмч ажилчдад нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.

Тус төвийн клиникийн профессор, Монгол Улсын хүний гавъяат эмч Б.Бүргэд “Бидний мэргэжил нэгт нөхөд өргөсөн тангарагтаа үнэнч байж өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж байгаад бид бахархах сэтгэл төрж байна.  Тэд бол эгэл жирийн баатрууд. Тэдний ачаар олон хүн эдгэн, энэ өвчний ард гарч чадна гэж итгэж байна” гэсэн юм.

Тэд “Нэг дэлхий-нэг хүн төрөлхтөн” уриалгыг дэвшүүлж мэргэжил нэгт эмч ажилчдыг энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.