Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан хэрэг гарчээ

Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан хэрэг гарчээ

Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.02.20/15:11 цагт тус аймгийн Онцгой байдлын албанд Баянхонгор сумын Дуурсах багийн иргэн С-ийн  гэр шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн зургаан алба хаагч 15:15 цагт очин 40 минутын турш ажиллаж түймрийг унтраасан ч хоёр хүүхэд нас барсан байжээ.

Гал түймэрт нэг настай, дөрвөн настай хоёр эмэгтэй хүүхэд өртөж нас барсан тул цогцсыг тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.