МОНГОЛ БАНК: Энэ сарын 24-28-ны хооронд цахим гүйлгээ шимтгэлгүй хийгдэнэ

МОНГОЛ БАНК: Энэ сарын 24-28-ны хооронд цахим гүйлгээ шимтгэлгүй хийгдэнэ

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс иргэд Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй гэр, гэртээ байж цахимаар золгож, золгуутын мөнгийг мобайлдахыг уриалж байгаа юм.

Энэ дагуу  баярын үеэрх банкны цахим гүйлгээг шимтгэлгүй болгохоор болжээ. Энэ асуудлаар Монголбанк мэдээлэл өгөхдөө "Энэ сарын 24-28-ны хооронд арилжааны банкуудын иргэд хоорондын цахим гүйлгээ шимтгэлгүй хийгдэхээр болсон" гэлээ. 

Энэ нь зөвхөн иргэд хоорондын гүйлгээнд хамаарах юм байна.