Сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно

Сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргажээ.

Тодруулбал шинийн нэгнээс гуравны өдрийг (хоёрдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүд) дуустал Улаанбаатар хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байх юм. 

Учир нь Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж, уг шийдвэрийг гаргажээ.