А.Цагаанбилэг жюү жицүгийн 57 кг жингийн дэлхийн аварга боллоо

А.Цагаанбилэг жюү жицүгийн 57 кг жингийн дэлхийн аварга боллоо

Грек Улсын Крит арал дээр жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр U21 No-Gi төрлийн 57 кг жинд барилдсан Ральф Грэйси академийн тамирчин А.Цагаанбилэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Сонирхуулахад, өмнө нь тэрбээр Токио хотод зохион байгуулагдсан жюү жицүгийн гранд сламын тэмцээнд цэнхэр бүсний -55 кг-ын жинд барилдаж, "Их дуулга 2024" тэмцээний аварга болж байжээ.