Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр/2020.02.27/ БНХАУ-д айлчилна хэмээн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн байна. Энэ талаар БНХАУ-ын хэд хэдэн албаны мэдээллийн хэрэгсэл болон тус улсын төрийн эзэмшлийн сайтад мэдээлжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй, нууцалж байна.
Мөн коронавирусийн тархалтаас үүдэн БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй унаж, томоохон үйлдвэрүүд нь хаалгаа барьсан дүр зурагтай байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсад айлчилж хүнсний хэрэгцээнд нь хонины махны тусламж үзүүлэхээр болсон гэх албан бус мэдээлэл ч байна.
Эх сурвалж: ChinaDaily