Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийг тодруулахад ажилд АН-ынхан "ханцуй шамлан" оролцож, Д.Дагвадорж тэргүүлжээ

Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийг тодруулахад ажилд АН-ынхан "ханцуй шамлан" оролцож, Д.Дагвадорж тэргүүлжээ

Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийг сонгох хурал энэ долоо хоногийн даваа гараг /2024.12.02/-т болж өндөрлөсөн. Тус холбооны ерөнхийлөгчид Монгол Улсын тод манлай уяач П.Энхмөнх, Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадорж, Монгол Улсын манлай уяач Б.Нямжав нар өрсөлдсөн. 

Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Энхмөнх, Д.Дагвадорж, Б.Нямжав нар тус бүр 150 сая төгрөгийн дэнчин тавьж, нэр дэвшсэн. Ингээд Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадорж Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тэгвэл тус холбоог АН-ынхан удирдахаар болсон гэх яриа уяачдын дунд гарчээ. 

Учир нь 330 сумаас уяачдын төлөөлөл оролцсон тус хурлын зааланд Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Ж.Баясгалан нарын олон гишүүд хүрэлцэн ирж, аймаг сумаас ирсэн уяачдын төлөөлөлтэй уулзаж, тэр битгий хэл Б.Пүрэвдорж хурлын индрээс төлөөлөгчдөд хандаж үг хэлсэн байна. Харин тус хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс нэг ч харагдаагүй байна. Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Д.Дагвадорж нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнд АН-аас нэр дэвшиж, сонгогдож  байсан "Ажнай" группийн эзэн Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой нэгэн гэдэг.