Вьетнамын Фукуок арал дээр болсон 70,3 хагас “айронмэн” уралдаанд “Road Mongolia” клубийн тамирчин, 2024 оны сонирхогчдын УАШТ-ий алтан медальт Төмөрийн Цогт амжилттай уралдан замаа дуусгажээ.
Тэрээр 1,9 км сэлэлтийг 1 цаг 2 минут 25 секундэд, дугуйн 90 км замыг 3 цаг 12 минут 57 секундэд, 21,1 км-ийн гүйлтийг 3 цаг 5 минут 16 секундэд туулжээ. Нийт замаа 7 цаг 32 минут 47 секундийн хугацаанд дуусгаж, 640 тамирчнаас 399 дүгээрт бариалсан байна.
Сонирхуулахад, 70.3 Ironman нь 1,2 майл буюу 1,9 км-ийн гүйлт, 56 майл буюу 90 км-ийн дугуй, 13,1 майл буюу 21,1 км-ийн гүйлтээс бүрдэнэ. Харин бүтэн айронмэний зай нь дээрхийг нугалсан (3,9 км сэлэлт-180,2 км дугуй-42,2 км гүйлт) урттай билээ.