Монголын үндэсний бөхийн холбоо энэ сарын 21-нд "Монгол бөхийн өргөө"-нд аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн “Азтай залуус” барилдааныг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр азтай үзэгч шалгаруулах бөгөөд азтанууд Вьетнамын үзэсгэлэнт Натранг аралд хосоороо амрах эрхийн эзэн болох юм байна.
