Японы мэргэжлийн сүмогийн Такасаго дэвжээ өнгөрсөн ням гарагт шинэ байрныхаа нээлтээ хийжээ. Токио хотын Сүмида тусгай дүүрэгт байдаг Такасаго дэвжээний ахлагч, мэргэжлийн сүмод 2000-2017 онд барилдан сэкивакэ цолд хүрч байсан Асасэкирюү Б.Дашням, Японы мэргэжлийн сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү, Асашёорюү Д.Дагвадорж нар оролцсон байна.
Шинэ ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн мөн нээлтэд ирж хүндэтгэл үзүүлэн дэвжээний ёслол үйлджээ. 1873 онд анх байгуулагдсан Такасаго дэвжээ Асашёорюүг оролцуулаад түүхэндээ долоон ёкозүна, есөн озэки цолтон төрүүлсэн бөгөөд өдгөө мэргэжлийн сүмогийн дyнд, доод зиндаанд энэ дэвжээнээс таван бөх барилдаж байна.