Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн үеэр болдог “Бүх оддын тоглолт” өнөөдөр UG-Arena төвд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр болдог хамгийн сонирхолтой үйл ажиллагаа бол Слэм данкийн тэмцээн буюу цагариган дээрээс довтлох үзүүлбэр байдаг.
Тиймээс 2024-2025 оны улиралд хэн гэдэг цагариган дээрээс довтлогч сагсан бөмбөг сонирхогчдыг гайхшруулах бол гэдэг нь сонирхол татаж байлаа. Тэгвэл түүнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос зарлалаа. Энэ удаа тус холбооныхон тэмцээн бус жинхэнэ шоуг үзүүлэх нь ээ.
Тодруулбал, Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч, 3х3-ын слэм данкийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхий даяар 200 гаруй удаа цагариган дээрээс довтлох шоу толилуулсан, 3.3 метрийн өндөр цагариган дээрээс довтлогч, польш эр Петр Грабовски Монголд иржээ.
Тэрбээр дээд лигийн 30 жилийн ойн хүрээнд болж буй “Бүх оддын тоглолт”-д маргааш шоу үзүүлбэрээрээ Монголын сагсан бөмбөг сонирхогчдод бэлэг барих юм байна. Өдгөө 26 настай түүний хувьд 2015 оноос сагсан бөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн 70 гаруй оронд слэм данкийн шоугаа үзүүлжээ.