0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгоно

0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгоно

Улсын онцгой комиссын хуралдаанаар гурваас дээш болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгох шийдвэр гаргажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Францын 57 настай иргэний шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвартай гарсан талаар мэдэгдсэн. Иймээс коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, гэр бүлд халдвар тарахаас сэргийлж гурваас дээш болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан” гэлээ.