АТГ-ын ажилтны нэрийг барьж худал мэдээлэл тараажээ

АТГ-ын ажилтны нэрийг барьж худал мэдээлэл тараажээ

Иргэн “Г” олон нийтийн сүлжээнд “АТГ-ын албан хаагч хахууль авч, хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлдөг” хэмээн тараасныг АТГ-аас худал мэдээлэл болохыг мэдэгдлээ. 

Энэ талаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас хянан шалгаж, иргэн "Г"-тэй уулзаж тодруулсан байна. Улмаар “Г” нь өөрийн олон нийтийн сүлжээн дэх хаягаар үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлалт гуйжээ. 

АТГ 2019 онд иргэд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн 47 гомдол мэдээллийг шалгаж, Төрийн албан хуулийн дагуу сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гурван алба хаагчийг албанаас халж, хоёр алба хаагчийн цалинг тодорхой хувиар хасах, мөн гурван алба хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулан шийдвэрлэжээ.

Иймээс АТГ-ын албан хаагчид болон тэдгээрийн нэр барьж хууль бус хүсэлт, шаардлага тавьсан талаарх бодит мэдээллийг өгч хамтран ажиллахыг хүсчээ.