"Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ" гэлээ

"Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ" гэлээ

Коронавирусийн халдвар гарсантай холбоотой нийслэлээс орох болон гарах авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07:00 цаг хүртэл хаах шийдвэр гарсан. Харин авто тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орохгүй юм байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:

"Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд үйлчлэхгүй.

Харин ажлын өдрүүдэд 600 орчим, амралтын өдрүүдэд 500 орчим автобусыг ийтийн тээврийн үйлчилгээнд явуулна. Цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны гаралтыг багасгаж байна" гэжээ.