ДЭМБ-ын зөвлөх багийнхныг ХӨСҮТ-д тусгаарлажээ

ДЭМБ-ын зөвлөх багийнхныг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчсон ДЭМБ-ын зөвлөх багийнхан манай улсад ажилласан. Тэднийг өнөөдөр ХӨСҮТ-д тусгаарласан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлжээ.

ДЭМБ-ын зөвлөх багийнхан ЭМЯ-ны ажлын хэсгийнхэнтэй хамтран Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай биечлэн танилцсан юм.

Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, санал солилцсон байна. Тэдний шинжилгээний хариу маргааш гарах юм.