Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Гамшгийн хохирлыг барагдуулах зарим арга хэмжээ авах тухай, Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгийн тухай, Улсын онцгой комисст иргэд, аж ахуй нэгжүүдээс ирсэн хандивын талаарх мэдээлэл,  Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж байна.

Мөн шилдэг уран бүтээглчдэд мөнгөн шагнал олгох тухай, Франц улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл, Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шатахуун хангамжийн менежмент төслийг төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.