Хүндэтгэх шалтгаантай иргэдээ Япон, БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор авна

Хүндэтгэх шалтгаантай иргэдээ Япон, БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна. 

Улмаар хуралдаанаар БНСУ болон Японд эх орон руугаа ирэх хүсэлт гаргаад буй монголчуудаас эхний ээлжид хүндэтгэх шалтгаантай иргэдээ авах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, эхний ээлжид БНСУ-аас 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авчрах аж. Ингэхдээ эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр явсан, жирэмсэн, ахмад настан, бага насны хүүхэдтэй хүн гэх мэт шалтгаантай иргэдийг тусгай үүргийн онгоцоор авах юм байна. Мөн Европоос иргэдээ авах талаар ярилцаж байгаа аж.