ФОТО: Хяналтын цэгүүдэд нөхцөл байдал харьцангуй тайван байна

ФОТО: Хяналтын цэгүүдэд нөхцөл байдал харьцангуй тайван байна

Манай улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот, аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 16-н өдрийн /2020.03.16/ 07.00 цаг хүртэл зогсоосон.

Үүнд суудлын авто машин, галт тэрэг, орон нутгийн нислэгүүд бүгд хамаарагдаж байгаа юм.

Улсын онцгой комиссоос гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлж Тээврийн цагдаагийн алба хаагчид тусгай бүсүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Иргэд хяналтын цэгүүдэд албан хаагчдын шийдвэрийг дагаж, ямар нэг зөрчил гаргахгүй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Хотоос орох, гарах цэгүүдэд нөхцөл байдал харьцангуй тайван байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдал муу, цасан шуургатай байгаа ч хяналтын цэгүүдэд ажиллаж буй алба хаагчид 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.