УИХ-ын дарга Г.Занданшатар болон ДЭМБ-ын төлөөлөгчдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

УИХ-ын дарга Г.Занданшатар болон ДЭМБ-ын төлөөлөгчдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийн 6 төлөөлөгч Монгол Улсад ажиллаж байгаад 5 нь үлдээд байсан билээ.

Эдгээр 6 хүн нь шинэ коронавирусийн халдвар эхний ээлжинд илрээд буй Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь тодорхой болсон. Энэ тухай мэдээллийг ДЭМБ баталсан юм.

Тэгвэл эдгээр 5 иргэний COVID-19 халдварын сорьц сөрөг гарсан гэв. Мөн эдгээр төлөөлөгчидтэй уулзсан УИХ-ын дарга Г.Занданшатар сорьц өгч сөрөг буюу халдваргүй гэсэн хариу гарсан байна.