ТОДРУУЛГА: Увс аймагт тусгаарлагдсан Англи иргэний биеийн байдал хэвийн байна

ТОДРУУЛГА: Увс аймагт тусгаарлагдсан Англи иргэний биеийн байдал хэвийн байна

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Франц иргэний хажууд зорчиж явсан Англи улсын иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат хэмээх газар тусгаарлагдсан талаар бид мэдээлсэн билээ. Тухайн иргэн нь н.Эрдэнэбаатар хэмээх айлын хажуу гэрт дөрвөн хоног байрлаж байгаа бөгөөд байгалийн зураг авах зорилготой очсон юм.

Увс аймгаас шуурхай шинжилгээний баг өчигдөр/2020.03.10/ хөдөлсөн ч зам цастай байсан тул шөнөжин цас малтаж, өнөөдөр өглөө очин шинжилгээг авч дууссан байна.

Хот хоорондын зорчих тээврийг зогсоосонтой холбоотой Увс аймгаас Улаанбаатарыг чиглэсэн нислэг зогссон тул автомашинаар шинжилгээг яаралтай хүргэх юм байна. Энэ талаар бид Увс аймгийн холбогдох албан тушаалтнаас тодруулсан юм.  Одоогоор Английн иргэний бие хэвийн байгаа бөгөөд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээллийг өглөө.